УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарын нэрэмжит “Монгол хэл, бичиг соёлоо дээдэлье” сарын аяны хүрээнд 2016 оны 03-р сарын 28-наас 04-р сарын 28 зохион байгууллаа.
Зорилго:
“Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай,үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгож төлөвшүүлэх, сургалтын гадаад, дотоод таатай орчныг бүрдүүлэхэд сургууль төдийгүй эцэг эх, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Зорилт:
- Цэвэр, алдаагүй сайхан бичдэг сурагчдын тоог нэмэгдүүлэх
- Ном унших арга зүйд суралцах, тэмдэглэл хөтлөх, том жижиг ном бүтээх
- Шүлэг яруу найраг, өгүүллэгийг уран яруу унших, ярих чадварт суралцах
- Эссэ бичих, найруулан бичих чадвараа хөгжүүлэх
- “ Үндэсний бичиг”-ийн сургалтын орчин бүрдүүлэх
Бид дээрх зорилтын хүрээнд: Багш, ажилчид, эцэг эх, сурагчид , олон нийтийн оролцоог хамарсан 3 чиглэлээр 24 ажлыг төлөвлөн зохион байгууллаа.
Сурагчдын дунд:
- “Уран жиргээ” уншлагын наадамд 100% хамрагдаж 345 сурагч оролцлоо.
- “Хүрэл тулга” яруу найргийн наадамд 30 сурагч оролцсоноос шилдэг 12 сурагчийн бүтээлээр ном болгон эмхтгэлээ.
- “Монгол бичиг мину” эссэ бичлэгийн уралдаан
- Бийрэн бичлэгээр сургуулийн ном бүтээлээ.
- Сурагчдаар том, жижиг , ном бүтээлгэлээ.
- Сурагчдын уншсан номын тэмдэглэл хөтлүүлэх
- “Монгол үндэсний хувцас” цуврал хичээл-2
- “Цэвэр алдаагүй сайхан бичигтэн” уралдаан
- “Мөрөөдөлдөө хүрэх зам” эссэ болон зохион бичлэгийн уралдаан
Багш, ажилчдын хөгжлийг дэмжсэн :
Сургалтын орчинд сургуулийн III, IY давхрын нийт 26 цонхыг Ардын уран зохиолч Тангадын галсангийн зүйр цэцэн үг болон, сургаал үгийг монгол бичгээр хөрвүүлэн бичиж тавилаа.
Энэ хугацаанд төлөвлөсөн ажлаа бид амжилттай гүйцэтгэлээ.
МХУЗ-ын багш М.Өлзийсүрэн